Нэвтрүүлгүүд
Статистик
Та манай 4,907,477 -р зочин
Нийт гишүүд: 33,257
Холбогдсон: 15
Шинэ 5 кино
Пут 2010
Tekken 2010
"Чингис хаан" УСК
"Бохир гудамж" УСК
"38-тай өвөө" УСК
Дотоод Мэдээ > Спорт
Амжилт, харамслын завсарт буй, өсвөрийн аэробекчид
2010-03-08
new photo

 

"Намайг гуравдугаар ангид байхад багш маань дуудаж уулзаад маргааш 09.00 цагт Спортын ордон дээр яваад очоорой" гэсэн. Тэгээд миний аэробек гимнастикаар хичээллэж, амжилтаар мялаалгах эхлэл тавигдсан юм" хэмээн VI сургуулийн 86 ангийн сурагч Г.Отгонжаргал ярьж байна. Түүнийг ийнхүү гярхай нүдээр харж амжилтын зам руу хөтлөн оруулсан нэгэн бол биеийн тамирын багш Хатантуул ажээ. "Багш маань намайг хөтлөөгүй бол би энэ спортоор хичээллэнэ гэж зүүдэнд ч байхгүй байсан" хэмээн охин хэвлүүхэн өгүүлэх.

Тэрбээр өнгөрсөн онд болсон улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд алт, хосын төрөлд III сургуулийн 10в ангийн сурагч Ц.Адъясүрэнтэй хамтран мөн алт, 2007 оны УАШТ-ний гурвалсан төрөлд Нэгдүгээр сургуулийн 9в ангийн Булгаа, Даваадорж нартай хамтдаа бас л алтан медаль хүртжээ. Мөн түүний өмнөхөн (2009 онд) Тайландын Бангкок хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шагналт IV байрт шалгарч, энэ онд болох Азийн аваргад улсаа төлөөлөн дахин оролцох эрхээ авчээ.

Тэрхүү амжилт нь мэдээж дасгалжуулагч багшийн чадал чансаа, тухайн секцийн сургалтын арга барил, хүүхдүүдийн авьяас сонирхол, хүчин чармайлт юм. Харин саад бэрхшээлийн тухай яривал аймгийн биеийн тамир спортын салбарынхны ажлын арга барил сэтгэл зүтгэлтэй холбоотой бололтой. Яагаад бэрхшээл саадын тухай ярив гэхээр аэребокчид өөрийн авьяас сонирхолдоо хөтлөгдөн хичээллэж байсан спортоо уван цуван орхицгоожээ. Үүний шалтгааныг тодруулахаар аэребокчидтой уулзав. Аймгийн төвийн I сургуулийн 9в ангийн сурагч Э.Булгаа, Т.Хонгорзул нар Украйн улсын Одесс хот, ОХУ-ын Эрхүүгийн тэмцээн тэрчлэн өсвөрийн улсын аварга, бүх ард түмний спартакиадаас хосоороо болон багаараа алт, мөнгө хүрэл медаль хүртэж ирсэн ба сонирхолдоо улам хөтлөгдөж, ид хөгжиж яваа өсвөрийн тамирчид. Гэвч тэдний нэг нь 2008 онд бас нэг нь өнгөрсөн хавраас секцэнд явахаа больсон байна. Тэд "Өөрсдөө хичээллэж буй спортдоо дуртай, бэрхшээж шантарсан ч юм байхгүй. Сургууль багш нар маань ч аль болох дэмждэг" гэх боловч орхих шаардлагатай болоод л орхисон гэнэ. "Хичээл номонд нь халгаатай байдаг байхдаа" хэмээн асуувал "Тиймээ хичээл хоцроод байдаг болохоор хэцүү. Гэхдээ энэ гол шалтгаан нь ч биш л дээ" гэв. Тэгвэл хүүхдүүдийг сонирхол, амжилтаас нь хөндийрүүлж буй гол зүйл нь эдийн засгийн бэрхшээл ажээ.

Тэд жилд хэд хэдэн удаа дотоод, гадаадад тэмцээнд явна. Гадаадад явахад доор хаяад л найм, есөн зуун мянган төгрөгийн зардал гарна. Тэр бүрийд хүүхдүүд өөрсдөө зардлаа олох болдог нь нь хамгийн төвөгтэй зүйл. Эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө гээд нэг, хоёр удаа байгаагаа шавхаж, зарим нэг нь зээлж гуйгаад ч болсон олж явуулна. Багш нь тэмцээнд явах болгоны өмнө хүүхдүүдийнхээ эцэг эхчүүдийн заримыг нь дагуулаад "Бадар барина". Түүний хүчинд энд тэндхийн компани, албан байгууллагаас хэдэн төгрөг олох ч, тэр нь ихэдлээ гэхэд багийнхны зардлын тав арван хувийг л бүрдүүлнэ. Хүүхдүүд амжилт үзүүлэх тусам оролцох тэмцээн уралдааны тоо олширно дахиад л мөнгө хэрэгтэй болно. Гэвч нөгөө өөрсдөөр нь зардлыг нь даалгадаг хэвээрээ.

Дасгал сургуулилт хийх орчин нөхцөлийн хувьд бас л өрөвдмөөр. Сургуулилт хийх танхим нь зориулалтын хэрэгсэлүүдээр тоноглогдсон байх ёстой бол тэрхүү зориулалтын хэрэгслийг багш нь өөрөө гарын доорхи материал ашиглан орлуулж хийнэ. Тэгж байж л нэг юм болгоно. Гэвч ийм нөхцөлд хичээллэж, дасгал сургуулилт хийсэн хүүхдүүд маань бусдаас илүү гарснаас бус дутсангүй. Тэгээд санаснаас илүү амжилтыг олж хамт олон, эцэг эх, нутаг орныхноо баярлуулж буй хүүхдүүдээ дэмжих ёстой атал тэмцээн уралдаанд явах болгонд нь санааны зовлонд унагана. Аймгийн биеийн тамир спортын салбарын менежерүүд ямар нэг санаачилга гаргаж, боломж бололцоог олж авч чадал гүй байсаар. Авьяаслаг хүүхдүүд маань амжилт гаргаж буй спортоосоо хөндийрч, ид цэцэглэн хөгжиж буй насандаа "зодгоо тайлсаар" байгаа энэ байдал үргэлжилсээр байх болов уу.

Сонсох нь ээ Монгол Улсад биеийн тамир спортын улсын хороо, Спортын гимнастикийн холбоо гээд байгууллагууд байдаг гэх тэдгээр байгууллага иймэрхүү асуудалд жижиг сажиг зүйл гэж гололгүй анхаарал тавьж болдоггүй юм болов уу гэсэн бодол ч төрснийг нуухын хэрэг юун.

165 уншигдсан
Төстэй мэдээ
“Ливерпуль” Трезегег сонирхож байна
Б.Мөнгөнтуулын эзгүйд У.Лхамсүрэн улсын аварга боллоо
“Sway” клуб дэвжээн дээрээ аваргалав
Асашёорюүг агнасан нь
Ерөнхийлөгчийн БТСпортын зарлигийг иргэд талархан хүлээж авч байна
Хагас шигшээд хэн үлдэх вэ
Тайландын тамирчид дэлхийн аваргын модон бөмбөгийн тэмцээнийг тэргүүлжээ
"Арсенал", "Бавари" Аваргуудын лигийн 1/4-д шалгарлаа
“Реал”, “Милан” Аваргуудын лигээс хасагдлаа
Батлер бүх оддын тоглолтод хоёр удаа оролцож байсан
Хакүхо 30 настайдаа зодог тайлна
Улаанбаатар хотод болох Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын тэмцээнд 19 орон орно
Эмэгтэй жолооч нарын дунд уран жолоодлогын уралдаан болно
Медалиа хазаад шүдээ хугалжээ
Рональдо тэтгэвэртээ гарна
Гишүүд нэвтрэх
TV25.ID:
Нууц үг:
 
Нууц үгээ мартсан уу?
Шинээр бүртгүүлэх
Тусламж
Мэдээ
Санал асуулга
Та манай ямар нэвтрүүлгийг үзэх дуртай вэ?
Мэдээ
Танайд хоноё
10.000
Би
Би чамаас чи надаас
Отон тоглолт
Ёо ёо - г анагаах нь
Non stop
Дуулиант хэрэг
Сэдэв
60 секунд
Хэлэх үг байна
Үр дүн (1594) | Бусад
Шинэ 5 клип
"IM SO FLY" Татар хамтлаг үнэгүй
"Дэв киноны OST" үнэгүй Арга билэг хамтлаг
"Баяд" үнэгүй Арга билэг хамтлаг
BX, Quiza, Эгшиглэн, Агиймаа-Хэв маягаа эвдэцгээе
Хэцүү анги ОАУСК OST
 

Hүүр | Үйлчилгээний нөхцөл | Нууцлал | Тусламж | Холбоо барих

 

Copyright© 2006-2009 "25 ДУГААР СУВАГ" ТЕЛЕВИЗ

Web by OOPS LLC
Сурталчилгаа: