|
Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг БНСУ-ыг уржигдар зорьжээ. Тэрээр одоогоос нэг сарын өмнө тэшүүрээр гулгаж байгаад хөлөө гэмтээсэн нь ийнхүү харийн орныг зорьж, эмчилгээ хийлгэхэд хүргэв.
Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг хөлийнхөө тойг хэсэгт бэртэл авч, удаан хугацаагаар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон ч Засгийн газрын хуралдаан болон зарим чухал, үед суга таягтай ирж байсан удаатай. Хэвтрийн дэглэмээ зөрчиж "сахилгагүйтсэн" түүний эмчилгээ үр дүн муутай болсныг "Өөрөө цааргалж, хугацаа алдсан" гэх хүн ч байна.
Ямартай ч Тэргүүн Шадар сайд БНСУ-д эмчилгээ хийлгээд долоо хонох сурагтай. Эхний ээлжинд шинжилгээ өгөх гэнэ. Шинжилгээний хариу ямар гарахаас хамаарч, эмчилгээний хугацаа тодорхой болох юм байна.
|