Нэвтрүүлгүүд
Статистик
Та манай 4,890,605 -р зочин
Нийт гишүүд: 33,162
Холбогдсон: 7
Шинэ 5 кино
Пут 2010
Tekken 2010
"Чингис хаан" УСК
"Бохир гудамж" УСК
"38-тай өвөө" УСК
Гадаад Мэдээ > Бусад
Оросын флотын байрлах хугацааг сунгажээ
2010-04-26
new photo

Хар тэнгис дэх Украины бүс нутагт Оросын флот байрлах хугацааг сунгасны хариуд Украинд нийлүүлэх байгалийн хийн төлбөрт ихээхэн хөнгөлөлт үзүүлэхийг Оросын төрийн тэргүүн зөвшөөрсөн байна. Украины Ерөнхийлөгч Виктор Янукович, Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нар Украины Харкив хотод уулзан байгалийн хий нийлүүлэх үнэ хөлсийн тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

 Хэлэлцээрийн дагуу, байгалийн хийн үнэ 330 доллароос дээш бол Украины тал 1000 куб метр байгалийн хийн төлбөр тутамд 100 долларын хөнгөлөлт авахаар болжээ. Харин 330 доллароос бага байвал 30 хувийн хөнгөлөлт авахаар тохиролцжээ. Энэ хөнгөлөлтийн хариуд, Украины Крымын хойгт байрлах Оросын Хар тэнгисийн флотын түрээсийн хугацааг 25 жилээр сунгах юм. Түүнчлэн шинэ түрээсийн хугацаа дууссаны дараа дахин таван жилээр сунгах сонголт хавсаргажээ.

Украины хуучин Ерөнхийлөгч Виктор Ющенко Оросын флотыг түрээсийн хугацаа нь 2017 онд дууссаны дараа нутгаасаа гаргах хүсэлтэй байсан юм. Байгалийн хийн талаар байгуулсан энэ хэлэлцээр хоёр улсын харилцаа бэхжиж байгааг харуулсан ажил болжээ. Гэвч Оросын флотын түрээсийн хугацааг сунгах тохиролцоог Украины сөрөг хүчин шүүмжилдэг юм.

Украины хуучин Ерөнхий сайд, сөрөг хүчний гол удирдагч Юлия Тимошенко үүнийг ихээхэн эсэргүүцэж, Янукович эх орноосоо урван тэрсэллээ гэж буруушаасан байна. Оросын тэнгисийн цэргийн хүчнийг бүс нутагтаа байрлуулснаар Украины аюулгүй байдлыг хамгаалах давуу талтай гэж Янукович байр сууриа илэрхийлжээ.

Байгалийн хийн үнийг багасгаснаар Украины шинэ Засгийн газар төсвийн алдагдлаа багасгахад нэмэр болж, Олон улсын валютын сангаас шинээр зээл авах боломж бүрдэнэ гэж ажиглагчид үзэж байгаа юм. Оросын төрийн тэргүүн Дмитрий Медведев Украинд нэг өдрийн хугацаатай айлчлал хийж, пүрэв гарагт нутаг буцжээ. Виктор Янукович хоёрдугаар сарын 25-нд Украины төрийн тэргүүн болсноос хойш Оросын Ерөнхийлөгчтэй тав дахь удаагаа уулзаж байгаа юм.

257 уншигдсан
Төстэй мэдээ
ИРАН ӨӨРИЙН ГЭСЭН ИНТЕРНЭТТЭЙ БОЛНО
Үнэрч робот
Оросын тэрбумтаны тоо хоёр дахин нэмэгджээ
АНУ-ын долларын түүхээс
Торнадо хар салхи дэгдэж 10 хүн амиа алдлаа
Галын аюулын улмаас Филиппиний 2500 өрх орон гэргүй болоод байна
Ногоон дэлхий бизнес боллоо
Японы иргэнийг цаазалж магадгүй
АНУ-д 12 настай охин цагдаагийн газрыг шүүхэд өглөө
Хүчтэй газар хөдлөлт болж нэг хүн амиа алджээ
Интерпол Саддам Хусейний охиныг эрэн сурвалжилж байгаагаа зарлалаа
Баруун Виржиниад байрлах уурхайд болсон дэлбэрэлтээс олон хүний амь нас сүйдлээ
Үхсэн заан олон хүнийг өлсгөлөнгөөс аврав
Дэлбэрэлтийн улмаас 39 хүн нас баржээ
Шинэ томуугийн тайлангаа гаргана
Гишүүд нэвтрэх
TV25.ID:
Нууц үг:
 
Нууц үгээ мартсан уу?
Шинээр бүртгүүлэх
Тусламж
Мэдээ
Санал асуулга
Та манай ямар нэвтрүүлгийг үзэх дуртай вэ?
Мэдээ
Танайд хоноё
10.000
Би
Би чамаас чи надаас
Отон тоглолт
Ёо ёо - г анагаах нь
Non stop
Дуулиант хэрэг
Сэдэв
60 секунд
Хэлэх үг байна
Үр дүн (1571) | Бусад
Шинэ 5 клип
"IM SO FLY" Татар хамтлаг үнэгүй
"Дэв киноны OST" үнэгүй Арга билэг хамтлаг
"Баяд" үнэгүй Арга билэг хамтлаг
BX, Quiza, Эгшиглэн, Агиймаа-Хэв маягаа эвдэцгээе
Хэцүү анги ОАУСК OST
 

Hүүр | Үйлчилгээний нөхцөл | Нууцлал | Тусламж | Холбоо барих

 

Copyright© 2006-2009 "25 ДУГААР СУВАГ" ТЕЛЕВИЗ

Web by OOPS LLC
Сурталчилгаа: