2008 оны жагсаалтад Орос баячууд 10 тэрбум хүрэхгүй долларын хөрөнгөтэй байсан бөгөөд эдийн засгийн хямрал ихээхэн нөлөөлсөн байжээ. Тус оны жагсаалтыг тэргүүнд бичигдсэн Михаил Прохоров 9,5 тэрбум долларын хөрөнгөтэй байв. Харин 2009 оны жагсаалтын тэргүүлэгч, Оросын ган боловсруулдаг “НЛМК” компанийн гол хувьцаа эзэмшигч Владимир Лисин 15,8 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Хоёрдугаарт “Онексим” группын Ерөнхийлөгч Михаил Прохоров 13,4 тэрбум доллар, гуравдугаарт “Альфа” группын Михаил Фридман 12,7 тэрбум доллароор бичигджээ. Михаил Фридман одоо тус улсын хамгийн баяны хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.
2009 онд Владимир Потанин, Виктор Рашников, Олег Дерипаска, Михаил Фридман, Владимир Евтушенко, Алексей Мордашев, Алишер Усманов нар хөрөнгөө арвижуулсан байна. 2010 оны Оросын тэрбумтнуудын жагсаалтыг 2008 онтой харьцуулахад шинээр 11 хүн орж иржээ.